Мөнгөн гуйвуулга хийх улс, бүс нутаг, Банкнаас хамааран анхаарах шаардлагатай зүйлс байдаг. Хэрвээ анх удаагаа мөнгөн гуйвуулга хийх гэж байгаа бол сайн уншиж танилцана уу.
1.Мөнгөн гуйвуулага хийхээс өмнө
(1) Өөр нэрээр төлбөрийг хүлээн авахгүй.
Банкны шилжүүлгээр мөнгө байршуулахдаа PayForex дансны нэртэй ижил нэрээр мөнгө шилжүүлэхээ мартуузай. Хэрэв шилжүүлгийг өөр нэрээр хийсэн бол мөнгө таны дансанд орохгүй. Та шилжүүлгийн эх үүсвэр дээр буцаах процедурыг давах шаардлагатай гэдгийг анхаарна уу.
( 2 ) Доорхи зорилгоор гадаад мөнгөн гуйвуулга хийхийг хориглоно.
- Гадаад дахь арилжааны байгуулга, японд бүртгэлгүй банк болон арилжааны байгуулга мөн ижил төрлийн байгуулгууд руу мөнгөн гуйвуулга хийх
- Гадаад дахь сугалаануудыг японоос худалдан авах зорилгоор мөнгөн гуйвуулга хийх
- Онлайн казино, Мөрий тавих болон мөрийтэй тоглох зорилгоор мөнгөн гуйвуулга хийх
- Хар тамхи, Өдөөгч эм, Галт зэвсэг, Хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэх хэрэгслийн худалдан авалт зэрэг хууль бус наймааны зорилгоор мөнгөн гуйвуулга хийх
- Олон нийтийн аюулгүй байдал, ёс суртахуунд хохирол учруулах ном хэвлэл зэрэг хориотой зүйлсийг худалдан авах зорилгоор мөнгөн гуйвуулга хийх
- Вашингтоны конвенцоор хориглосон ховор амьтан, ургамал, боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэтийг худалдан авах зорилгоор мөнгөн гуйвуулга хийх
- Бусад байгуулгын зүгээс зохисгүй гэж үзсэн мөнгөн гуйвуулгууд
( 3 ) Хүлээн авагч ・ дансны мэдээллийг урьдчилан бүртгүүлнэ үү
Урьдчилан хүлээн авагч болон дансны мэдээллийг бүртгүүлснээр шилжүүлгийн үйл явцыг илүү хурданаар хийх боломжтой юм.
( 4 ) Зөвхөн таны зориулагдсан дансны шилжүүлэгийн талаар
Төлбөрийн аргыг сонгох дэлгэц дээрээс "Зөвхөн таны зориулагдсан дансны шилжүүлэгийг" сонгон, гарч ирсэн данс руу PayForex аккаунтын эзэмшигч та өөрөө шилжүүлэг хийнэ үү.Мөнгө хийгдсэнээр мөнгөн гуйвуулгын хүсэлтыг хүлээн авах болно.
※Таны хэрэглээны банк шуурхай шилжүүлгийг дэмждэг эсэхийг шалгана уу.
※Дээрхээс өөр данс руу банкны шилжүүлэг (урьдчилгаа) хийх тохиолдолд, Зарчимийн хувьд PayForex-ийн ажлын цагаар (ажлын өдрүүдэд 9:30-17:30) хийгдэх тул, аккаунт руу орлогын гүйлгээ хийгдэх нь дараагийн ажлын өдөр болох тохиолдол гарч болно.
(5) Хэрэглэхэд хялбар "Дансаас шилжүүлэх" орлого
PayForex АПП дотороос Two-factor Authentication-ыг тохируулж, холбогдох банкны дансны мэдээллийг бүртгүүлснээр та банкны данснаасаа орлогын гүйлгээг хийх боломжтой. Та төлбөр шилжүүлэх үед олон дахин үйлдэл хийлгүйгээр хялбархан гадаад мөнгөн гуйвуулга хийх боломжтой боллоо.
※Хэрэв та вэб хөтчөөсөө Two-factor Authentication-ыг тохируулахыг хүсвэл тусдаа One-time password програм татаж авах шаардлагатай.
( 6 ) Бусад шууд хийгдэх орлогын гүйлгээ
「Сүлжээ дэлгүүрийн орлогын гүйлгээ」、「Pay-easy ATM」、「Pay-easy-(Net Bank төлбөр)」ийг ашиглавал, бараг л шууд таны PayForex аккаунтанд орох болно.
※Шимтгэлтэй болно
( 7 ) Гадаад валютын ханшийн тухай
PayForex-ийн "валютын ханш" 24 цагийн турш шинэчлэгдэж байдаг. Зарчимийн хувьд ажлын цагаар тогтмол ханшаар бодогдох боловч (ажлын өдрүүдэд 9:30-17:30), Бусад цагаар бол шөнийн болон амралтын ханшаар бодогдох болно.
2. Мөнгө шилжүүлэх үед
( 1 ) Орос, Иран, Хойд Солонгос, Судан, Куба, Сири, Беларусь, Украин хэсэг болон Венесуэл зэрэг улсуудруу мөнгө илгээх боломжгүй.
※Украин хэсэг дотор Крым, Донецк, Луганск зэрэг багтна.
(2) Бага хэмжээний мөнгөөр мөнгөн гуйвуулга хийх боломжгүй тохиолдол байдаг.
- SWIFT код-оор дамжуулан хийсэн банк хоорондын гүйлгээний хувьд, 7000 иенээс доош байх тохиолдолд гүйлгээг баталгаажуулах боломжгүй.
- Мөнгө гуйвуулгын доод хэмжээ нь мөнгөн гуйвуулгын сувгаас хамаарч өөр өөр байдаг тул мөнгөн гуйвуулгын симулятороос дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
(3) Мөнгөн гуйвуулгын зорилгыг нотлох баримт бичгийг бэлтгэх
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс бид харилцагчдаасаа гуйвуулгын хүсэлт гаргахаас өмнө болон дараа нь гуйвуулгын зорилгыг бодитоор нотлох баримт бичиг нэхэмжлэх тохиолдол бий. Хэрэв та бичиг баримтаа бүрдүүлж өгөх боломжгүй, эсвэл илгээсэн баримтаас гуйвуулгын зорилго нь тодорхой батлагдаагүй бол бид хүлээн авсан гуйвуулгыг тань цуцлах тохиолдол бий тул биднийг ойлгохыг хүсье.
※Бүрдүүлэх баримт бичигт Нэхэмжлэл (INVOICE), Гэрээ, Үнийн санал, Импортын зөвшөөрлийн мэдэгдэл, Гуйвуулгын дэлгэрэнгүй мэдээллийг тодорхой бичсэн хүлээн авагчтай цахим шуудангаар харилцсан нотлох баримт зэрэг багтна.Шаардлагатай тохиолдолд бид хүлээн авагч эсвэл хүлээн авагчтай холбоотой этгээдийн биеийн байцаалтын бичиг баримт, харилцагчийн санхүүгийн байгууллагын гүйлгээний байдал, харилцагчийн татварын тайлангийн баримтын мэдээлэл зэргийг шаардах тохиолдол ч бий.
(4) Төлбөрийн дүнг тодорхойлох үйлчилгээг ашиглах боломжгүй улс орон, банкууд байдаг.
Төлбөрийн дүнг тодорхойлох үйлчилгээ нь зарим улс/бүс нутаг, банкуудад боломжгүй гэдгийг анхаарна уу.
※Төлбөрийн хэмжээг тодорхойлох үйлчилгээ
SWIFT-ээр дамжсан банкны дансны шилжүүлэг нь ихэвчлэн холбогдох банкны шимтгэлээс шилжүүлгийн дүн хасагдаж орно.
Хэрэв та гуйвуулгын дүнг хүлээн авахыг хүсвэл 2500 иений нэмэлт хураамжтай 「Хүргэлтийн дүнг тодорхойлох үйлчилгээ」-г ашиглана уу.
(5) Хэрэв та хүлээн авагч руу мессеж илгээхийг хүсвэл ※Зөвхөн SWIFT-ээр дамжсан банкны дансны мөнгөн гуйвуулга болон GBP гуйвуулга л дэмжнэ
Хэрэв та мөнгөн гуйвуулгын мэдээлэлдээ нэхэмжлэх эсвэл лавлагааны дугаар нэмэх шаардлагатай бол PayForex гуйвуулга хийх дэлгэцний 「Хүлээн авагчийн мэдээллийг энд оруулна уу」 гэснийг чагтлаарай.
Түүнчлэн SWIFT-ээр дамжсан банкны дансаар мөнгөн гуйвуулга хийх тохиолдолд хүлээн авагчийн И-мэйл хаягийг оруулбал Үйлчлүүлэгчийн хүсэлтийн дагуу PayForex таны шилжүүлгийн мэдэгдлийг автоматаар илгээх болно.Япон, англи хэл дээр хавсарган бичигдсэн (Wire Advice Report) PDF файлыг ашиглана уу.
мөнгөн гуйвуулга хийх газар | Анхааруулга |
Европ, Ойрхи Дорнодын орнууд гэх мэт. | Мөнгөн гуйвуулгын мэдээллийн хувьд IBAN кодыг (Олон улсын банкны дансны дугаар) бүртгүүлэх шаардлагатай. IBAN ашигладаг улс орнуудын жагсаалт Баталгаажуулна уу. |
Их Британи | GBP гуйвуулгын хувьд, хэрэв хүлээн авагч банк нь 「REVOLUT LTD」 бол SORT код болон дансны дугаарыг нэгтгэн шилжүүлэг хийнэ. SWIFT・IBAN хосолсон тохиолдолд мөнгөн гуйвуулга амжилтгүй болно. |
БНХАУ | Байгуулгийн данс руу юань шилжүүлэхийн тулд банкны дансны ердийн мэдээллээс гадна CIPS бизнесийн код шаардлагатай. ※CIPS бизнесийн кодыг мэдэхгүй тохиолдолд хүлээн авагч эсвэл хүлээн авагч банктай холбогдоно уу. |
Вьетнам | VND гуйвуулга нь зөвхөн хувь хүн рүү мөнгө гуйвуулах боломжтой. Байгуулага руу мөнгөн гуйвуулга хийхдээ ам.долларын дансны шилжүүлгийг ашиглана уу. |
Малайз | Зөвхөн дотоодын мөнгөн тэмдэгт болох MYR: Малайзын рингит Шилжүүлэг хийх боломжтой. |
Непал | Зөвхөн дотоодын мөнгөн тэмдэгт болох NPR: Балбын рупи Шилжүүлэг хийх боломжтой. |
Мексик | Банкны дансаар мөнгө шилжүүлэх тохиолдолд дансны дугаарыг 18 оронтой CLABE кодоор (CLABE Дансны дугаар) бүртгүүлсэн байх ёстой. |
Йордан | Энгийн банкны дансны мэдээллээс гадна, зориулалтын код (дөрвөн оронтой тоо) шаардлагатай. Хүлээн авагчаас лавласны дараа харилцагчийн мэдээллийн хэлтэстэй холбогдоно уу. |
Камбож | CANADIA BANK PLC. руу мөнгө шилжүүлэх боломжгүй болно. |
Тайвань | CHUNGHWA POST CO., LTD. руу мөнгө шилжүүлэх боломжгүй болно. |
Филлипин | Бараа худалдан авсан үнийн төлбөрийг ам.доллараар гуйвуулах тохиолдолд, Энгийн банкны дансны мэдээллээс гадна нэхэмжлэхийн дугаар шаардлагатай.Нэхэмжлэхийн дугаарыг нэхэмжлэхийн мэдээллийг файлаар харилцагчийн мэдээллийн хэлтэс рүү илгээнэ үү. |
Мьянмар | Ам.доллараар гуйвууга хийх тохиолдолд мөнгөн гуйвуулгын зорилгын талаарх "ITRS код" (4 оронтой тоо) шаардлагатай. Хүлээн авагчаас лавласны дараа харилцагчийн мэдээллийн хэлтэстэй холбогдоно уу. |
Бахрейн | Зориулалтын код (гурван оронтой тоо) шаардлагатай. Хүлээн авагчаас лавласны дараа харилцагчийн мэдээллийн хэлтэстэй холбогдоно уу. |
UAE (Арабын Нэгдсэн Эмират Улс ) | Зориулалтын код (гурван оронтой тоо) шаардлагатай. Хүлээн авагчаас лавласны дараа харилцагчийн мэдээллийн хэлтэстэй холбогдоно уу. |
Канад | Хүлээн авагч банк нь дараах зүйлсийн аль нэгэнд хамаарах тохиолдолд "Байгууллагын дугаар болон Транзит/салбарын дугаар" шаардлагатай.Хүлээн авагчийг бүртгүүлэхдээ хүлээн авагч банкны салбарын нэрийг оруулах эсвэл харилцагчийн мэдээллийн хэлтэстэй холбогдоно уу.
|
Өмнөд Африк | ZAR шилжүүлэг хийгдэхэд ажлын нэг өдөр илүү шаардагдах болно. |
3. Мөнгөн гуйвуулга хийсны дараа
(1)Mөнгө гуйвуулсаны дараа үлдэгдэл үлдсэн, эсвэл төлөвлөсөн мөнгөн гуйвуулга байхгүй бол
Хэрэв энэ нь маш бага мөнгө юм уу эсвэл нэг сарын дотор шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бол дансны үлдэгдэлдээ байлгахад асуудал байхгүй.
Хэрэв та мөнгө шилжүүлэх төлөвлөгөөгүй бол 「Татан авалт」(Withdrawal)-аас өөрийн данс руугаа буцаалт хийж авна уу.
(2) Хилийн чанад руу шилжүүлсэн мөнгийг буцаан олгох эсвэл түр зогсоох үед
※SWIFT-ээр дамжуулан шилжүүлэг хийсэн мөнгө дүн тань буцаагдсан аль эсвэл хүлээн авагч банк болон зуучлагч банк шимтгэл авах тохиолдол бий.